Хэрхэн гишүүнээр элсэх вэ?
Манай HUSLEN.com вэбсайтын хэрэглэгчийн бүртгэл нь uID систем дээр суурилсан. Хэрвээ та өөр uID (uCoz) систем дээр суурилсан сайтад бүртгэлтэй бол манай сайтад хуучин бүртгэлээрээ шууд нэвтрэх боломжтой юм. Жишээ нь: uCoz систем дээр суурилсан вэбсайтууд буюу SakWarez.com, Urgelj.com гэх мэт, мөн бүх төрлийн ucoz.com, ucoz.net, ucoz.org, ucoz.ru, ucoz.de, ucoz.co.uk, ucoz.lv, 3dn.ru, my1.ru, clan.su, moy.su, ucoz.es, ucoz.hu, ucoz.ae, ucoz.ro, ucoz.pl, do.am, at.ua, ucoz.com.br гэсэн дэд домэйн хэрэглэсэн сайтууд.

Хэрхэн бүртгүүлэх вэ?
• Email хэсэгт та өөрийн сайтад бүртгүүлэх имэйл хаягаа бичнэ үү. Хэрвээ бичсэний дараа This e-mail is being used by another uID user гэсэн улаан бичиг гарч ирж байвал та uID системд бүртгэлтэй байна гэсэн үг. Энэ тохиолдолд та www.uid.me сайтруу орж өөрийн нууц кодыг сэргээх эсвэл өөр имэйл хаяг ашиглана уу.
• Password, Password confirmation хэсэгт та өөрийн хэрэглэгчийн бүртгэлд шинээр үүсгэх нууц кодыг бичнэ үү.
• Name хэсэгт өөрийн нэрийг Last name хэсэгт эцэг/эх-ийн нэр, Nickname хэсэгт сайтад ашиглагдах хэрэглэгчийн нэрийн бичнэ үү.
• Date of birth хэсэгт та өөрийн төрсөн он сар өдрийн үнэн зөвөөр сонгоно уу.
• Sex хэсэгт өөрийн хүйс, Location хэсэгт одоо амьдарч байгаа газраа сонгоно уу.
• Personal photo, Avatar хэсэгт та сайтад хэрэглэгдэх өөрийн зургийг оруулна уу. (Заавал шаардлагагүй.)
• Your Website URL хэсэгт та хэрвээ вэбсайт эсвэл блогтой бол вэб эсвэл блогийнхоо хаягийг бичнэ үү.
• Security code хэсэгт хажуу талд гарч ирэх зурган нууц кодыг зөв бичнэ үү. Хэрвээ зөв бичээд байхад Incorrect security code гэсэн алдаа заагаад байвал зурган код дээрээ дараад кодоо солиж шинээр бичиж үзнэ үү.
• Terms of Use буюу хэрэглэгчийн дүрмийг зөвшөөрч байгаа бол урд талд нь чагтлаад Sign up товчин дээр дарна уу. Sign up товчин дээр дарахаас өмнө дээрх бүх зүйлсийн ард ногоон өнгөтэй зөв тэмдэг гарсан эсэхийг шалгаарай. Мөн бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн дүрмийг заавал зөвшөөрсөн байх ёстойг анхаарна уу!
Дээрх үйлдлүүдийг зөв хийсэн бол доор харагдаж байгаа хуудас гарч ирнэ. Үүний дараагаар вэбсайтаас таны имэйл хаягруу баталгаажуулах холбоос илгээсэн байгаа ба та өөрийн имэйл хаягруу нэвтэрч идэвхжүүлэх линк дээр дарж бүртгэлээ идэвхжүүлэх шаардлагатай. Inbox хавтсанд байхгүй бол Spam хавтсанд шалгаж үзээрэй. Бүртгэлээ баталгаажуулсны дараагаар та вэбсайтын толгой хэсэгт байрлах гишүүн нэвтрэх цэс дээр дарж бүртгэлээрээ нэвтэрнэ үү.


Дээрх үйлдлүүдийг хийгээд бүртгүүлж чадахгүй байвал tulgaa_i5@yahoo.com хаягаар хандаж админаар өөрийн хэрэглэгчийн бүртгэлээ үүсгүүлнэ үү.